Wednesday, November 16, 2011
Saturday, October 22, 2011
Үндэсний хөгжмийн зэмсэг
Төмөр хуур
Морин хуур
Шудрага
Шудрага хөгжим нь толгой, иш, цар гэсэн тууш гурван зангилаан дээр тогтсон чих /хөг тохируулагч /, утас, дээд доод тэвх /утсыг хөндийрүүлэгч/, утсыг уях бэхлүүр, цохилуур зэргээс бүрдэл болдог. Түүхэн явцад, шудрага нь 4, 3, 2 утастай байжээ. Орчин үед 3-н утастай болсон ажээ.
Хөг чилх чинээ/багтаамж/ Хөглөгөөний хувьд ардын гэж нэрлэгддэг бага наймцын си-бемоль-до-соль -оор хөглөдөг байсан бол өнөө үед соль-ре-соль –оор хөглөгдөж байна. Шудрагын дуугарах ерөнхий хүчин чадал /цараа/ нь бага наймцын соль-оос 3-дугаар наймцын /октавын/ соль хүртэл дуугарах чинээнд байна. 3-н наймц дугарч байгаа нь энэхүү хөгжим өргөн цар хүрээтэйг гэрчилнэ. Шудрага хөгжим нь хэдийгээр бага болон 1-р наймцын соль, ре, соль гэж хөглөгдөх боловч, бичигдсэн нотноосоо наймц дор дуугарна. Ардын, зохиолын, сонгодог бүтээлийн алинтай нь ч гоцлол, найрал хөгжмийн бүрэлдэхүүнтэй найрсан тоглогдох боломжтой, сэргэлэн цоглог өнгө аястай хөгжим юм.
Ятга
Хубилай хааны үе /1250 он/ хөгжмийн хороо байгуулах болоход, олон хөгжим орсны дотор төрийн ятга, ахуй их ятга, босоо ятга, ятгалаг зэрэг олон хөгжим нэр заагдан оржээ. /Г. Бадрах/ Мөн 500 жилийн тэртээ зохиогдсон гэдэг Жангарын туульд: “ Ерэн нэгэн чавхдастай, өндөр мөнгөн хуураа аваад татахул, хулсан дунд өндөглөсөн хунгийн дуу гаргаад, нууран дунд өндөглөсөн нугасны дуу гаргаад арван хоёр аясаар жингэнэн одов “гэжээ. /Жангарын үлгэр 15-р хуудас / Ийн үзвэл энэхүү ятга хөгжим судар бичиг үлгэр домогоос үүдэлтэй нэн эртний хөгжим юм.
Ятга хөгжмийн бүрэц. Сурвалж бичигт ятга нь уртаашаа хоёр тохой, хоёр ямхын хэмжээтэй гэжээ. Эх биеийг нь сайтар хатаасан модоор хийдэг. Дээд тал нь нүүр, доод тал нь ёроол болно. 13 тэвхтэй, тэвх нь хөглөх болон хөг шилжүүлэх үүрэгтэй. Мяндасаар эрчилж хийсэн 13 утас нь бүдүүнээс нарийссан байдаг нь өнгө ялгарамжийг тогтоож өгнө. Өнөөгийн түгээмэл хэрэглэж байгаа ятга нь бага наймцын соль-оос 3-р наймцын ре хүртэл чинээгээр дуугарах хүчин чадалтай.
Ятга хөгжмийн өнгө аяс нь ялдам тунгалаг, уянгатай учир аргал болон эрдүү хоолойн өнгөтэй нэн зохимжтой.
Аман хуур
Утсыг доргион татах, амьсгалын түрэлт таталт хоёрын нарийн зохицолдоо, тоглолтын эв дүйн ураар цуурайлах эгшиг үүсгэн тоглуулдаг нь авъяас шаардсан, уран сайхны мэдрэмжтэй холбоотой учир тоглогчдоос сонордохуйн сонсголтой байхыг шаарддаг аж. Аман хуураар аль ч дууг тоглохоос гадна элдэв дуу чимээ, үйл явдал, хөдөлгөөнийг дүрслэн үзүүлж болдог байна.
Хэл хуур
Аман хуурын бас нэг төрөл болох нэгэн өвөрмөц дүрстэй, аманд шууд тулгах бус, үл ялимагхан хөндий байршилаар тавилттай, амьсгалын түрэлтээр хамсарч, долоовор хурууны үзүүрээр хөнгөн доргиулж тоглогдох, бичил хуурыг хэл хуур гэж нэрлэсээр иржээ. 4-6 см-н хэмжээтэй дөрвөлжин зууван арааманд маш нимгэн, хаттай төмөр хэл суулгаж өгсөн нь дуу үүсэх нөхцлийг бүрдүүлж өгчээ. Ийм хуурыг жирийн төмөр, гуулиар хийхээс гадна хулс эвэрээр хийсэн ч байдаг. Хялбар дөхөмтэй дан аялгуу тоглохоос гадна элдэв төрлийн дуу чимээ, хөдөлгөөний хэмнэл хийх, найрал дуу, хөгжимд чимэглэл хийх нь үзэгдэнэ. Сүүлийн үед баян, найраг баян хуурын даралтны ган ялтасыг ашиглах явдал ч бий. Авсаархан ийм бичил хуурыг хүүхдүүд ихэд сонирхон тоглодог нь цаашид хөгжим сонирхох, тоглох хүсэл нь өөрийн эрхгүй нэмэгддэг байна.
Цуур хөгжим
Хуучир
| ||
Янчир /ёочин/ Янчир хөгжмийн бүтэц. Янчирын бүх эд эсийг зангидаж байдаг хөндий цар бүхий зууван тарпец хэлбэрийн их бие. Нэлэнхүй энэ хөндий цар нь цохилтоос үүссэн дуу авиаг дуурсуулан цуурайтуулах үүсвэр болно. Царны баруун зүүн гар талд тус бүр 56 шон байх бөгөөд, нийт 112 шон байрлаж, янчирын утсуудыг хөвчилөн татах багана болдог. Татсан утсуудыг их биенээс хөдийрүүлэх 8-12,16-24 хүртлэх тэвхнүүд гол үүргийг гүйцэтгэнэ. Хөг багтаамж, царааны хувьд, бага наймцын /октавын/ соль нотноос, гуравдугаар наймцын ми нот хүртэл дуугарах хүчин чадалтай. Янчирын дууны өнгө аяс нь царгиадуу уянгалаг өнгө аястай бөгөөд, ардын болон зохиолын аль ч бүтээлийг тоглох хүчин чадалтай хөгжим юм. Нөгөө талаар ардын найрал хөгжимд гоцлолоос гадна чимэглэлийн олон хувилбараар найрсан тоглогдох бололцоотой. Сүүлийн үед гавъяат багш янчирчин Г.Дашдаваа хөг нэмэгдүүлсэн шинчлэл хийсэн нь сургалтанд өргөн ашиглагдаж байна. | ||
Лимбэ Лимбийн бүтэц. Лимбийг их төлөв хулсаар хийдэг байсан бол сүүлд төмөр, орчин үед хуванцараар хийж байна. Лимбэний толгой талд богино залгаа хийж, хөг тааруулдаг ч байна. Лимбийг урт богино хэдэн янзаар үйлдэж, дээд нүхний хажуу талд беммоль-диезны тэмдэг тавьж, тоглогч тухайлсан нэг хөгжмөөр тоглож, зохиолын хөг солигдоход ашигладаг байна. Лимбийн хөг. Лимбэ нь их, дунд, бага гарын гэж гурван янз байдаг. - Их гарын лимбэ нь 1-р наймцын ми-бемолиос 2-р наймцын сибемоль хүртэл. - Дунд гарын лимбэ 1-р наймцын сибемолиос 3-р наймцын сибемоль хүртэл. - Бага гарын лимбэ нь 1-р наймцын фа-гаас 3-р наймцын фа хүртэл тус тус хүчин чадалтай дуугардаг ажээ. Лимбийн өнгө аяс, хэрэглээ. Лимбэний дууны өнгө аяс нь доод чалхандаа ялдам зөөлөн, дүүрэн уянгалаг, дээд чалхандаа шингэн исгэрүүлэн уянгалах нь шувуудын жиргээг санагдуулам. Бас уран гоё нугалаа хугалааг гойд илэрхийлнэ. Гоцлол, цөөхүүл, найрал хөгжмийн алинд ч дээд хоолойн үүргийг гүйцэтгэнэ. Ялангуяа уртын дуутай найрсан эгшиглэх нь гойд бөгөөд, нарийн дээд хоолойд нөхөн дуурсах нь олонтой байдаг. Энэ чанараараа тоглогчоос битүү амьсгаагаар тоглохыг ур дүйн үүднээс шаардаг. |
Товшуур хөгжим
Товшуурын дуугарах өнгө аяс нь царны зузаан нимгэн, бүрээсны материалаас шалтгаалан цөлдөндүү огцом дуугарна. Энэ нь бас царны бүрээснээс ч шалтгаална. Царны бүрээсийг могойн арьс, ямааны цавьны нимгэн арьс, үхрийн үнхэлцэгний хальсаар ч хийх явдал байжээ. Баруун монголын олон ястны дунд дэлгэрэхдээ ааган, хилдүүр, бөөрөнхий, дөрвөлжин, хун, чандмань, янгир гэх мэтээр өөр өөр нэрээр нэрлэгдэн хэрэглэгдэж байсан байна. Зарим газар Янгир, Гибэр мэт сонин сонин нэртэй байжээ. Товшуурыг үлгэр хэлэх, тууль хайлах зэрэгт голлон хэрэглэхээс гадна, өдгөө бас гагцаар буюу бусад цөөхүүл хөгжимтэй найруу хамсран магтаал аялахад ашигладаг байна.
Monday, October 17, 2011
What is khoomei?:
What is khoomei?:
Khoomei is an imitative vocal technique and a special art of overtone singing which can be accompanied by various musical instruments. It is exceptional because in some types of khoomei the singer produces two musical tones simultaneously. One of these tones is a low sustained drone, the other a high-toned melody.
The tone is produced by forcing the air from the lungs in a controlled way while altering the position of the tongue, soft palate and epiglottis and changing the shape of the oral cavity to form the tone. In some types of khoomei, the tone is additionally formed by contracting and expanding the throat and stomach muscles to improve the clarity of the tone. This breathing technique of overtone singing is particularly demanding on the vocal chords, larynx and diaphragm. A good khoomei singer sings without moving his lips.
There are three types of khoomei singing:
1) Isgeree khoomei (whistling khoomei)This type of khoomei singing is subdivided into four groups according to technique:
Khooloin khoomei (throat khoomei)
In throat khoomei the inhaled air is forced out at high pressure by the stomach muscles. The tone is produced with the aid of the tongue and roof of the mouth. The contraction and expansion of the larynx play an important role in this type of khoomei singing.
Tseejnii khoomei (chest khoomei)
The breath is held in the chest. When the tongue is bent upwards in the rear part of the roof of the mouth, the air is forced out at high pressure through the mouth and nose.
Tseejnii davchar tsochilttoi khoomei
Tseejnii davchar tsochilttoi khoomei (khoomei with simultaneous involvement of the stomach muscles to form the tone). The technique for this type of khoomei is easier in comparison to the other types. The laminar air flow is altered by sudden expansion and contraction of the stomach muscles which form the tone melodically. The Tuvans are particularly skilled at this type of khoomei singing.
Hamriin khoomei (khoomei)
This technique is similar to chest khoomei but the tone only comes from the nose.
2) Harhiraa khoomei (humming and croaking khoomei)
Harhiraa khoomei is the original type of khoomei singing. This type differs from the others due to its particular technique and magnificent and emotional melody. With harhiraa khoomei it is possible to sing epic songs and hymns of praise and even imitate the sounds of various animals. Harhiraa khoomei is subdivided into:
Davhar tsohilttoi harhiraa (simultaneous involvement of the stomach and larynx muscles in forming the tone) The peculiarity of this type of khoomei is that the stomach and throat muscles, as well as the tongue and oral cavity are used to contribute equally to ornament the tone as the air escapes. At the same time, less pressure is used to expel the air than in the other types of khoomei.
Dan tsohittoi-Harhiraa (only contraction and expansion of the larynx) This technique is suitable for singing hymns of praise and epic songs. The air is forced out under very high pressure from the stomach through the narrow contracted throat to the palate.
3) Shahaa khoomei (compressing khoomei)
Shahaa khoomei is a separate type of khoomei singing. The tone is formed by vibrating movements of the throat muscles and additionally by the oral cavity, whereby the tongue and the palate play an important role. This technique is particularly suitable for singing songs with a faster rhythm.
Friday, October 14, 2011
About throat singing

The Mongolians as nomadic tribes occupied themselves primarily with hunting and stock breeding. So they sat down, day in and day out and dealt with the elemental forces of nature, at the same time being closely connected to them. Only a skilled, respectful relationship with nature secured them the favor of all visible and invisible forces. The Mongols face nature with great respect and reverence. The earth, the mountains and rivers are sacred to them, and they live in perfect harmony with nature. The famous west-mongolian narrator of epics Avirmed said: "This people, worshipping mountains, celebrating with singing,telling odes, and epic tales, is the path of the ancient, who worshipped the fire and called out to the heavens of hunting."
Thursday, October 13, 2011
Монгол минь ийм л гайхалтай шүү
Бунхнаас олдсон олдворуудыг цагдаагийн
хамгаалалтад аваад байна
хамгаалалтад аваад байна
Булган аймгийн Баяннуур сумын
нутгаас МЭӨ 6-7 зууны үед хамаарах Түрэгийн үеийн бунхныг
Монгол-Казахын хамтарсан экспедиц илрүүлж, архелогийн малтлага хийсний
үр дүнд түүх соёлын үнэт олдворууд олоод байна.
Мянганы засмал замыг дайрч өнгөрдөг Баяннуур сумаас арваадхан километрийн зайтай уудам цэлгэр хөндийд орших энэхүү бунхныг 1500-гаад жилийн өмнөх Уйгарын нэртэй том язгууртны булш гэж судлаачид үзэж байна. Хоёр улсын судлаачид бунханд хүрэх хонгилыг олон хоног ухсаны эцэст бунхны хаалганд тулж хүрсэн билээ. Арван гурван метрийн гүнд байгаа энэхүү бунханд хүрэх хонгил нь 2 метрийн өргөнтэй, 40 гаруй метр урт нүсэр том байгууламж юм. Хонгилын хоёр талын ханаар луу, морь хөтөлсөн хүн, сүм, олон туг дарцаг, үхрийн толгой зэргийг улаан хар өнгөөр зурж дүрсэлсэн нь гайхалтай тод томруун хадгалагдан үлдсэн аж. Бунхны хаалганд тулж очоод байсан архелогчид бунхны үүдийг тагласан чулууг зайлуулахад дахин хоёр метрийн урттай хонгил гарч иржээ. Уг хонгилын хоёр талын хананд тахилын сүм байжээ. Тахилын сүмийн алтан тоногтой модон хаалга нь 1500 шахам жил болсон гэхэд ялзарч муудаагүй байсан нь гайхал төрүүлж байна. Энэхүү хоёр тахилын сүмийн голд байгаа бунхны үүдийг нээх бэлтгэл ажил хийсний дараа нээжээ. Учир нь бунхан дотор 1500 жил хуримтлагдсан хортой агаарыг гадагш соруулж цэвэр агаараар сэлбэхгүй бол шууд үхэлд хүргэх аюултай байдаг гэнэ. Тэрчлэн бунхны үүдийг нээсний дараа бунхан дотор бэхэлгээ хийхгүй бол нуралт үүсэх аюултай байжээ. Бунханд налайхын уурхайн аврах ангийн мэргэжлийн баг ирж ажиллаж байна. Судлаачид бунханд орж судалгаа шинжилгээний ажлаа эхэлсэн бөгөөд бунханд тухайн үеийн том язгууртны чандарласан шарил байжээ. Бунхнаас 270 шахам олдвор олдоод байна. Одоо судлаачдын сэтгэл түгшээж байгаа асуудал бол төв азийн нутгаас анх удаагаа олдож байгаа энэхүү бунхны ханын зургийг хэвээр нь хадгалж хамгаалж авч үлдэх асуудал юм. Яаралтай ханын зургуудыг бэхжүүлэхгүй бол агаар чийгнээс шалтгаалж бүдгэрч арилах аюул тулгарчээ. Анх байснаасаа уг зургууд нилээд бүдгэрээд байгааг судлаачид ярьж байна. Ийм төрлийн ханын зургийг бэхжүүлэх бодис манайд байхгүй бөгөөд ОХУ-аас яаралтай авах асуудлыг Монгол-Казахстаны тал хамтран хөөцөлдөж байна. Бунхнаас олдсон түүх соёлын хосгүй олдворуудыг сэргээн засварлах ажлыг удахгүй хийж эхлэх аж. Олдворуудыг цагдаагийн хамгаалалтад аваад байна
Subscribe to:
Posts (Atom)